РОЖЕР ФЕДЕРЕР ГУРАВДУГААР ШАТАНД ШАЛГАРЛАА

2017-09-01  

Энэ өдрүүдэд Америкийн нэгдсэн улсад үргэлжилж буй мэргэжлийн теннисний “US open” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд явагдлаа. Энэ шатанд Швейцарын шилдэг тамирчдын нэг Рожер Федерер Оросын холбооны улсын тамирчин Михайл Южныг таван сетын тоглолтод 6:1, 6:7, 4:6, 6:4,6:2-оор хожиж дараагийн шатанд шалгарсан байна.

Швейцар теннисчин анх удаагаа Их дуулга ангиллын тэмцээний хоёрдугаар шатанд таван сетын тоглолт гаргаж байна. Рожер Федерер Южнитай 2000 онд таарч тоглосноосоо хойш 17 долоо дараалж хожиж байгаа нь энэ юм.

Тэрээр тэмцээний гуравдугаар шатанд Испаний Фелисиано Лопезтой өрсөлдөнө. Энэ шатанд Америкийн Янгыг Францын Монфел 3:2-оор, Аргентины Мэер Японы Сугитаг 3:1-ээр, Австрийн Трем Америкийн Фритзийг 3:1-рр тус тус хожиж дараагийн шатанд шалгарсан байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?