Ирэх жил ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. “А” хэсэгт багтсан Францын шигшээ баг талбайдаа Голландын хүлээн авч хэсгийн шатны ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Атлетико Мадридын довтлогч Антон Гризман оруулсан. Энэ үеэс Голландын баг хэд хэдэн довтолгоо хийсэн ч гоол оруулж чадалгүй эхний үеийг өндөрлүүлсэн.
Харин шийдвэрлэх хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Голландын Строотман Гризман дээр алдаа гаргаж хоёрдох шар картаа хүртэж талбайг чөлөөлсөн юм. Талбайд хүн илүү үлдсэн Франц бүх талаараа илүүрхэж хагас хамгаалагч Лемар 71 болон 88 дахь минутанд гоодож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.
Тоглолтын нэмэлт цагт Клайн Мбаффе шигшээ багийнхаа төлөө анхныхаа гоол оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. “А” хэсгийг одоогийн байдлаар Франц 16 оноотой тэргүүлж байгаа бол Голландын баг 10 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байна. Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн :
Болгар 3:2 Швед
Лексенбург 1:0 Беларус
Португал 5:1 Ферарын арлууд
Швейцарь 3:0 Андорра
Белги 9:0 Гиблатор
Кипр 3:2 Босни Херцогваниа
Грек 0:0 Эстони