Жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн -70,-78 кгын жингийн барилдаануудаар үргэлжилж байна.
90 кг зодоглож буй ОУХМ Г.Алтанбагана нэгдүгээр тойрогт Беларусын бөх Варапаевыг ваззари үнэлгээгээр хожиж цааш барилдах эрхээ авлаа. Манай тамирчин гуравдугаар тойрогт Швейцарийн тамирчинтай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал эхний даваандаа Польшийн Зупанчичид ваззари үнэлгээ алдаж цагийн төгсгөлд гуравдах торгуулиа хүлээж тэмцээнийг орхилоо.
О.ДАШНЯМ