ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 100 ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ ХИЙНЭ

2017-09-02  

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан,  Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ  Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан  баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм. Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм.

Энэхүү төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б. Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б. Бат-Ундрал нар ажиллах бөгөөд санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан Загалмайн Сангийн Дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурлаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?