ГАЖИ АЛИЕВ ИРЭХ ЖИЛЭЭС ЖИН ӨГСӨЖ БАРИЛДАНА

2017-09-02  

Өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парист болсон ДАШТ-ий 61 кг-ын жинд аваргалсан Азербайжаны Гажи Алиев ирэх жилээс 65 кг-ын жинд барилдах бодолтой байгаа гэнэ. ДАШТ-д гурван удаа түрүүлээд буй түүний хувьд “Токио-2020” олимпийн наадамд 65 кг-д зодоглох хүсэлтэй байгаа бөгөөд жин өгсөхөөр шийджээ. Тэрбээр Парист Риогийн олимпийн наадмын хагас шигшээд ялагдсан олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвилитэй даагаа нэхэхийг хүссэн ч гүрж эр ОХУ-ын Гажимурад Рашидовт дийлдснээр түүний хүсэл талаар болсон юм.

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?