СЭМ АВГЫН БӨХЧҮҮД 270 МЯНГАН “НОГООН” ХҮРТЭНЭ

2017-09-04  

АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан”-гаас 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 270 мянган ам.доллароор урамшуулахаар болжээ. Парисын дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн бөгөөд нийт 270 мянган “ногоон” гардахаар болсон нь дээд амжилт. Хоёр жилийн өмнө нь Сэм авгын бөхчүүд Лас-Вегасын ДАШТ-д нийт 245 мянган ам.долларын шагнал хүртсэн нь өмнөх рекорд юм. “Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 100, 50, 25 мянган ам.доллароор шагнадаг бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 465 мянган “ногоон” халаасалжээ. Харин “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хелен Марулис (365 мянга $), Кайл Снайдер (350 $) удаалдаг. Энэ жилийн дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдын урамшууллыг есдүгээр сарын 9-нд Детройт хотод болох арга хэмжээний үеэр гардуулна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?