МОНГОЛЫН БАГ ГЕРМАНЫГ ДИЙЛСЭНГҮЙ

2017-09-04  

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-н багийн аварга шалгаруулах барилдаан болж өндөрлөлөө. Монголын баг А хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарсан юм. Энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн багийн барилдааныг хольмог төрлөөр зохион байгуулж эхлэсэн юм. Манай тамирчид эхний барилдаанаа Германы багийн эсрэг хийж -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглож, 4:2 харьцаатай ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.

Ингэснээр Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ жилийн тэмцээнийг өндөрлүүлж байна. ДАШТ-д багийн амжилтаар Японы тамирчид тэргүүлсэн бол Франц удаалж Монголын баг гуравдугаар орсон юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?