Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээнд 24 багийн тамирчид дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөж байгаа байна.
Өнгөрсөн тэмцээний “С” хэсэгт багтсан Хорватын баг Монтонегротой гурав дахь тоглолтоо хийлээ. Тоглолт өрсөлдөөнтэй эхэлж нэгдүгээр үед Дарио Сарич Баян Богданович нараар ахлуулсан Хорватын баг 25:17-оор илүүрхсэн. Хоёрдугаар үед Богдановичийн ээлж дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч Монтонегрогийн багийг хүнд байдалд оруулж эхний хагс 48:31-ээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагасд Монтонегрогийн багийн легионер Райсын сайн тоглолт багаа сэргээж гуравдугаар үед тооны харьцааг ойртуулсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед багууд тэнцүүхэн өрсөлдөж үндсэн цагт 76:72-оор Хорватын баг хожил байгуулсан байна. Тоглолтод Хорватын багаас NBA-ын Уашингтон Уизардс багийн довтлогч Богданович 23 оноо авч багаа хожилд хөтөлсөн бол “Филаделфиа 76”-ын Дарио Сарич 14 оноогоор тусалсан байна. Харин эсрэг багаас Райс талбайд 27 минут тоглохдоо 22 оноо түүсэн ч багийн нөхөд нь хангалттай сайн байж чадсангүй эхний ялагдлаа хүлээсэн байна.
“С” хэсгийг Испани болон Хорватын багууд хожигдолгүй тэргүүлж байна. Энэ өдөр явагдсан бусад тоглолтууд :
Латви 97:92 Их Британ
Унгар 85:73 Чех
Белги 67:76 Орос
Испани 91:50 Румын
Серб 80:74 Турк
О.ДАШНЯМ