ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН ХОЁР ДАХЬ ӨРӨГТӨӨ ТЭНЦЛЭЭ

2017-09-05  

Гүржийн Тбилис хотод эрэгтэй шатарчдын Дэлхийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд үргэлжилж байна.

Тэмцээнд Дэлхийн аварга Магнус Карлсен (2822), Сергей Карякин (2773), Эниш Гири(2772) нараар ахлуулсан чансаа өндөр 128 шатарч өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас оролцож буй их мастер Ц.Батчулуун (2555) эхний тоглолтоо Английн их мастер Майкл Адамстай (2738) хараар тоглож тэнцсэн байна. Тамирчдын хоёр дахь өргийн тоглолт өчигдөр болж манай их мастер Ц.Батчулуун цагаанаар тоглосон ч тэнцсэн юм. Одоо тамирчид блиц буюу түргэн тоглолтоор өрсөлдөж ялагчаа тодруулна. Хэрэв Ц.Батчулуун хожсон тохиолдолд Армен болон Израйлын тамирчдын хожсонтой тоглох юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?