Ирэх жил ОХУ-нд зохиогдох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. 1966 оны Дэлхийн аварга Английн баг “Уэмбли” цэнгэлдэхдээ Словакийн багийн хүлээн авч 2:1-ээр хожил байгуулсан байна.
Тоглолтын гурав дахь минутанд Словакийн багийн 22 дугаартай тамирчин Лоботкогийн ухаалаг тоглолт багтаа тэргүүлэл авчирсан. Гоол алдсан “Гурван арслан”-уудын довтолгоо ширүүсч Оклэйд Чемберлэйн, Маркус Рашфорд нар зочин багийн хамгаалатыг сандаргаж байв. Улмаар 37 дахь минутанд Маркус Рашфордын булангаас дамжуулсан бөмбөгийг Тоттенхэмийн хамгаалагч Эрик Даер гоол болгож багтаа тэнцээ авчирсан.
Шийдвэрлэх хоёрдугаар үед Английн баг давуу тоглолт үзүүлж 59 дэх минутанд Рашфорд 16-ын гаднаас цохиж хожлын гоол оруулсан байна. Английн баг найман тоглолтоос 20 оноо цуглуулж “F” хэсгийг тэргүүлж байгаа бол Словак 15 оноотой дэд байрт бичигдэж байгаа юм. Гурван арслангууд ирэх тойрогт Словений багийг хожсон тохиолдолд ДАШТ-нийг зорих эрхээ авна.
Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн :
Герман 6:0 Норвег
Умард Ирланд 2:0 Чех
Шотланд 2:0 Мальт
Азербайжан 5:1 Сан Мариано
Дани 5:1 Армен