ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-09-06  

Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ өнөөдөр Грек нийслэл Афинд эхэлнэ. Манай тамирчдын салхийг охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жинд хагална. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр хуралдаж, нэг жингийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Анхных нь өсвөр үеийн ДАШТ-ээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа нь энэ.

Өсвөр үеийн ДАШТ-ий урьдчилсан шатны барилдаан монголын цагаар 17:30 минутад эхэлнэ. Манай улсаас өнөөдөр охидын 38 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Энхболдын Буман-Аюуш Украины Мария Томиштай, 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул Туркийн Сейма Кизмазтай, 49 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Дагвадоржийн Отгонжаргал Энэтхэгийн Анкуштай, 56 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн ОХУ-ын Александра Прокинатай, 65 кг-д “Женко” клубийн тамирчин Дэлгэрцогтын Түмэнхүслэн Болгарын Сияка Ивановатай тус тус эхний тойргийн барилдаанаа хийх юм.

ДАШТ-ИЙ ХУВААРЬ
Есдүгээр сарын 6

16:00 Охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан

Есдүгээр сарын 7
16:00 Охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
01:00: Охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 8
16:00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
Охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 9
16:00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн жин үзэлт
17:30 Урьдчилсан шатны барилдаан
00:30 Хагас шигшээ барилдаан
01:00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг-ын медалийн төлөөх барилдаан

Есдүгээр сарын 10
16:00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингийн жин үзэлт
22:30 Дагах барилдаан
00:00 Медалийн төлөөх барилдаан

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?