“UB GARUDA” ИХ ДУУЛГЫН ТӨЛӨӨ ТАЙВАНЫ ГРАНПРИД ӨРСӨЛДӨНӨ

2017-09-06  

Саяхан албан ёсоор 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайваны Тайчун хотууд болох гэж байна. 

Тэгвэл  дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй манай улсын “Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ ирэх амралтын өдрүүдэд Тайваны гранприг зорих бөгөөд тус тэмцээнд амжилттай оролцож эхний 2-т шалгарсан тохиолдолд 9 сарын 23-24нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгын эрх авах юм.

Энэ удаагийн Тайваны гранпри тэмцээнд Дэлхийн чансааны 2-т эрэмбэтэй Словений Лубляана, Приран, Дэлхийн аваргын мөнгөн медаль Нидерландын Амстердам, Европ тивийн аварга Латвийн Рига гэсэн хүчирхэг багууд өрсөлдөх бөгөөд манай баг “С” хэсэгт Латвийн Рига, Иорданы Петра, Тайваны Тайчун багуудтай нэг хэсэгт багтаад байна.

“UB Garuda” баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Э.Цэрэнбаатарын оронд А.Гансүхыг нэмж Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр дасгалжуулагч С.Тулга гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх гэнэ. Мөн “UB Garuda” Тайваны гранпри тэмцээний дараагаар 09 сарын 19-23-ний хооронд Туркменистаны Ашгабат хотноо болох Азийн танхимын наадамд оролцох юм.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?