ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2017-09-06  

ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинар” болж байна. Семинарыг нээж  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, үг хэллээ. 

Томуу нь улс орон, бүс нутаг, дэлхийн нийтийг хамарсан дэгдэлтийг үе үе үүсгэж, эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Томуугийн шинэ төрлийн вирүсээр сэдээгдсэн өвчлөлийг эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор ДЭМБ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Онцгой байдлын Ази Номхон Далайн Бүсийн Стратеги буюу APSED III-ын хүрээнд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, 2017 онд баталсан Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт томуугийн тандалтыг өргөжүүлэх, томуугийн цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний удирдамжийг шинэчэх, эрсдэлт бүлгийн хүн ам болон жирэмсэн эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг хуучтай хүмүүсийг томуугийн вакцинаар дархлаажуулах, хамралтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

“Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинар”-т ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица, мэргэжилтэн О.Ариунтуяа, АНУ-ын Элчин сайдын яамны Эмнэлгийн хэлтсийн дарга Трэйси Вингерт болон тус хэлтсийн их эмч Д.Батсувд нар болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Улсын 1 дүгээр төв эмнэлэг, 3 дугаар төв эмнэлэг болон аймаг, дүүргийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирсэн эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?