"Энэ охин алсдаа их юм дуулгана. Сайн бэлдэе. Дасгалжуулья. Зөвхөн Монголд биш Япон руу явуулж дасгалжуулья" гэж хэлээд сумогийн их аварга Дагвадорж Орхоныг Япон руу илгээсэн байдаг. Орхон тэндээс хоосон ирээгүй. Барилдах хүсэл сонирхол нь дийлж Японд үргэлжлүүлэн суралцахаасаа өөрөө татгалзсан байдаг. Зарим хүн түүнийг тэнэг үйлдэл хийлээ гэж хэлж байсан ч "өөрийн бодол өөртөө зөв" гэдгийг Орхон харууллаа. Тэр Японоос ирэхдээ "зүүн хөл авах" дархан мэх өвөртөлж ирсэн. Оноо салгах, ялалтанд хүргэх техникээ улам боловсронгуй болгож эзэмшсэн. Тэр өөрийн жиндээ 13 удаа түрүүлсэн домогт бөх Ёшидатай адил бөх болохыг мөрөөдөж байна. Ойдов, Батцэцэг нарынхаа дэлхийн аваргад тус тус 2 түрүүлсэн рекордыг хамгийн түрүүнд эвдэхийг хүсэж байна. 2020 оны олимп ч түүнийг хүлээж байна.
Э.ЛХАГВАСҮРЭН