Английн Ливерпүүл клуб өнгөрсөн наймдугаар сарын шилдэг гоолоор Мухамед Салагийн Арсеналын хаалганд оруулсан гоолыг шалгаруулсан байна. Египт залуу энэ зуны солилцоо наймааны цонхоор Ливерпүүлтэй нэгдсэн бөгөөд гурван тоглолтод оролцож хоёр гоол оруулаад байна. Улаанууд наймдугаар сард премьер лигийн нээлтийн тоглолтод Уатфордын талбайд 3:3-аар тэнцсэн бол сүүлийн хоёр тойрогт Кристал Паласыг 1:0-ээр, Арсеналыг 4:0-ээр тус бүр хожоод байгаа юм. Тэд ирэх Бямба гарагт Манчестер ситигийн талбайд зочилж тоглох хуваарьтай байна. Премьер лигийг Манчестер Юнайтед 9 оноотой тэргүүлж байгаа бол Ливерпүүл 7 оноотой хоёрдугаарт бичигдэж байна.
О.ДАШНЯМ