“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2017" ЭХЭЛЛЭЭ

2017-09-07  

Жил бүр зохион байгуулагддаг Зүрх судасны үндэсний конференцид Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зүрх судасны, зүрх судасны мэс заслын, судсан дортуурхи оношилгоо эмчилгээний нийт эмч нар цугларч ажлынхаа үр дүн бусад улсуудын туршлага, зүрх судасны чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, сургамжаа ярилцаж цааш хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлдог уламжлалтай. Энэ удаагийн хурлын онцлох сэдэв нь өвчтөний хяналтыг сайжруулан улмаар тэдний цаг завыг хэмнэж, чирэгдлийг бууруулсан цахим талбарт анх удаагаа эмч өвчтөн хоёр талаас харилцах боломж болон титэм, захын судасны оношилгоо, эмчилгээний шинэлэг мэдээлэл судалгааны үр дүнгүүдээс, хэм алдагдлын эмчилгээ зэрэг сэдвээр үргэлжилнэ.

15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Зүрх судасны үндэсний конференци 2017”-г   нээж сайд А.Цогцэцэг үг хэлэхдээ: Монгол улсад сүүлийн 20 жил нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчин нь хувь хүнд, нийгэм эдийн засагт томоохон дарамтыг учруулж эрүүл мэндийн салбарын хөгжил  сүүлийн 10 гаруй жил асар хурдацтай хөгжиж, эмч мэргэжилтнүүд ихээхэн боловсорч, зүрх судасны өвчнөөр нас баралтыг бууруулж байгаадаа сэтгэл ханаад зогсохгүй урьдчилан сэргийлэлт улмаар өвчлөлийг бууруулах чиглэлд ирж байгаа онуудад төрийн бодлогоор анхаарч, халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн засгийн газраар батлуулж байна. Зүрх судасны үндэсний конференцид бид зүрх судасны чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, сургамжаа ярилцаж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлж, зүрх судасны өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хүчин чармайлтад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?