АКАДЕМИЧ П.НЯМДАВААГИЙН 70 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН “ВИРҮС СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ 16 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЛОО

2017-09-08  

1978 онд  анх удаа хүн, мал эмнэлгийн вирүс судлаачид хамтран  “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” анхдугаар хурал зохион байгуулснаас хойш 40 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд Монголын вирүс судлалын шинжлэх ухаан хөгжиж, салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болсон байна. Энэ удаагийн хурал Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Мөн ОХУ, БНХГУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьлаа.

Хурлын үйл ажиллагааг нээж сайд А.Цогцэцэг хэлэхдээ: Монгол улсын эрүүл мэндийн салбарт нөр их хөдөлмөрөө зориулсан Академич, Монгол  Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваагийн 70 насны ой тохиож буй билэгт сайн  өдөр Эрхэм энэ хүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг дурьдаад баршгүй юм. Академичийн анагаахын шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, 1000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 19 ботийг туурвин, олон залуу эрдэмтэн, судлаачид төрүүлсэн билээ. Академич маань эрдэмтэн, судлаач төдийгүй төр, нийгмийн нэрт  зүтгэлтний хувьд Монгол улсын эрүүл мэндийн салбарт дархлаажуулалт, вирүс судлал, лабораторийн тандалтыг нэвтрүүлж, олон хууль, үндэсний хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсний үр дүнд халдварт өвчний тандалт, хяналтын тогтолцоо бүрдэж, зарим халдварт өвчнүүдийг устган, дэлхийн түвшинд хүрснийг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа илэрхийллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?