Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах 2017- 2018 оны барилдааныг хуваарь гарлаа. Энэ сарын 17-нд Монгол бөх Геннист бүртгүүлсэн өдөр, “Бизкон АУДИТ ” ХХК-ын 15 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох юм. Мөн энэ сарын 23-нд МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, маргааш нь буюу 24-нд улсын начин Б.Бадралын нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаан тус бүр зохиогдох хуваарьтай байна.
О.ДАШНЯМ