Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаярын улсын заан цолны мялаалга наадам Ням гарагт Булан аймгийн Сайхан суманд болж өндөрлөлөө.
Мялаалга наадамд хорьдугаар зууны манлай монгол бөх, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарын хүндтэй зочид ирсэн юм. Наадмын үеэр улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэсэн байна.
Н.Түвшинбаяр ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмаар улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын харцага А.Цацабшир, улсын харцага О.Хангай нарыг давж улсын заан цолны болзол хангасан юм.
О.ДАШНЯМ