Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт Манчестер сити “Этихад” цэнгэлдэхдээ Ливерпүүлийг хүлээн авч 5:0-ээр бут ниргэлээ. Тоглолтын эхний гоолыг 24 дэх минутанд Фернандиногийн дамжуулалтаар Кун Агуэро оруулсан. Үүний дараа премьер лигийн наймдугаар сарын шилдэг тамирчин Сайдо Мане хаалгагч Эдерсон дээр аюултай тоглолт гаргаж улаан картаар торгуулж талбайг чөлөөлсөн.
Улмаар нэгдүгээр үеийн нэмэлт цагт Габрел Жесус багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Талбайд хүн илүү үлдсэн Манчестер сити шийдвэрлэх хоёрдугаар үед ч давуу тоглож Габрел Жесүс, Лароё Сане нар гоолдсон юм. Ингэснээр Манчестер сити 12 оноотой болж лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Энэ тойрогт лигийг хожигдолгүй тэргүүлж байсан Манчестер Юнайтед Стөк ситигийн талбайд зочилж 2:2-оор тэнцсэн байна.