“Хүрхрээ үндэсний лиг”-т хоёр жил дараалан түрүүлсэн “Эрчим” өнөөдөр 15-р тойргийн сүүлийн тоглолтыг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд “Атлетик 220”-той хийж 2:2-ээр тэнцлээ хийлээ. “Эрчим”-ийн чухал тоглогчдын нэг, хагас хамгаалагч М.Төгөлдөр торгуулийн улмаас тус тоглолтыг өнжсөн бол “Атлетик 220” төдийгүй лигийн мэргэн бууч Н.Наранболд бэртлээс эргэн ирсэн юм.
Тоглолтын эхний гоолыг 12 дахь минутад “Эрчим”-ийн Франц довтлогч Николас Ванделли орууллаа. Харин хариу гоолыг бэртлээс эргэн ирсэн Н.Наранболд 28 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан. Үүний дараа “Эрчим” 32 дахь минутад Шута Ишиногийн гоолоор дахин тэргүүлийг авав.
Тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар хагасын 68 дахь минутад “Атлетик 220”-ийн довтлогч Ч.Бат-Эрдэнэ тооны харьцааг 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн боллоо. Багууд тэнцээ байгуулсны дараа “Эрчим” 33, “Атлетик 220” 28 оноотой боллоо.