Английн Премьер лигийн дөрвөн тойргийн дараа нэг ч оноо аваагүйгээс гадна нэг ч гоол оруулж чадалгүй хүснэгтийн сүүл мушгиж буй “Кристал Палас” клуб Недерланд дасгалжуулагч Франк Дэ Бурыг ажлаас нь чөлөөллөө. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард Бүргэдүүдтэй гэрээ байгуулаад байсан юм. Дэ Бур өнгөрсөн жил Интер Милан клубийг удирдаж байсан ч мөн л бүтэлгүйтэж гурван сарын дараа сарын дараа ажлаа хүлээлгэн өгч байсан. Кристал Паласын дараагийн дасгалжуулагчаар Английн шигшээ баг болон Ливерпүүл клубийг дасгалжуулж явсан Рой Хожсон томилогдоход ойрхон байна.