Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Гурван тойргийн дараах байдлаар оноо авч амжаагүй явсан Уэстхэм лигт хожигдол амсаагүй байсан Хадерсфиэлд Таун клубийг талбайдаа хүлээж авч 2:0-ээр буулгаж авсан байна.
Тоглолтын эхний үед Уэстхэм давуу тоглож Хавиэр Эрнандез, Энди Кэрол нар аюултай довтолгоо өрнүүлж байсан ч гоол оруулж чадаагүй. Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 72 дахь минутад Педро Обиангийн цохисон бөмбөг эсрэг багийн хамгаалагчаас хачир авч гоол болсон. Үүнээс таван минутын дараа Андрей Аяу булангийн цохилтоос дамжуулсан бөмбөгийг “чулуу болгож” багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан нь тоглолтын эцсийн үр дүн болсон.
Ингэснээр Уэстхэм гурван оноотойгоор хүснэгтийн арвандолоодугаарт, Хадерсфиэлд долоон оноотой зургаадугаарт бичигдэж байна.
Энэ өдөр Ньюкасл Суонсигийн талбайд зочиж 1:0-ээр ялж улирлын зургаадах оноогоо авсан юм.