Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2018 онд болох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээний хуваарийг албан ёсоор баталлаа. Ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ манай бөхчүүдэд хэзээнээс ээлтэй Унгарын нийслэл Будапештэд аравдугаар сарын 22-28-нд болно.
Азийн АШТ хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нд Киргизстаны нийслэл Бишкект зохион байгуулагдах юм. Унгарын нийслэлд 1985, 1986, 2005, 2013, 2016 оны ДАШТ, Бишкект одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байв.
ДАШТ : Насанд хүрэгчид - Будапешт (Унгар), 10-р сарын 22-28-нд Залуучууд - Трнава (Словак), 9-ээр сарын 18-23-нд Өсвөр үе - Загреб (Хорват), 7-р сарын 3-8-нд
ДЭЛХИЙН ЦОМ : Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом - Такасаки (Япон), 3-аар сарын 17-1-нд, Эрэгтэйчүүдийн Дэлхийн цом - Айова (АНУ), 4-ээр сарын 7-8-нд
АЗИЙН АШТ : Насанд хүрэгчид - Бишкек (Kиргизстан), 2-аар сарын 28 - 3-р сарын 4 Залуучууд - Шинэ Дели (Энэтхэг), 7-аар сарын 19-22 Өсвөр үе - Ташкент (Узбекистан), Тавдугаар сарын 3-6-нд тус болохоор хуваарь гарчээ.