Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн 2017-2018 оны улирал өнөөдөр эхэлнэ. Тэмцээний “D” хэсэгт багтсан Испаний Барселона болон Италийн Ювентус багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Ювентусээс гарааны зургаан тоглогч тоглох боломжгүй байгаа юм. Тэдний хамгаалагч Кьеллений шигшээ багийн тоглолтын үеэр гэмтэл авсан бол гол довтлогч Марио Манзукич лигийн тоглолтын үеэр өвдөгөө бэртээсэн байна.
Мөн Сами Хедира, Клаудио Маркизио, Хеведес нар бэртлийн улмаас тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүй байна. Мөн өнөөдөр Манчестер Юнайтед Базелтай, Челси Карабахтай, Бавариа Мьюнхэн Андерлехттэй Атлетико мадрид Роматай тус бүр хэсгийн эхний тоглолтуудаа хийх хуваарьтай байна.
О.ДАШНЯМ