Нүүр   /  

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-09-12  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.09.12/ хүлээн авч уулзлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж байгаа.

Иймд хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хууль сахиулах салбарт харилцан туршлага судлах, салбарын хүний нөөцийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ.

Уулзалтын үеэр С.Бямбацогт сайд өнгөрсөн гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Интерполын олон улсын форумд оролцож, АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Саиф Бин Зайед Аль Нахайяан нартай албан ёсны уулзалт хийсэн тухайгаа дурьдлаа.

АНЭУ-ын Дотоод хэргийн сайдтай уулзах үеэр хууль сахиулах салбарт хамтын ажиллагаа эхлүүлж, хоёр орны цагдаа болон хууль сахиулах салбарын албан хаагчдын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон.

Түүнчлэн уулзалтын үеэр манай зүгээс яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг илэрхийлсэн бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хүргүүлсэн байгаа аж.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр /2017.09.12/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт уулзалт хийж, хорих ангийн үйл ажиллагаатай танилцах бол маргааш /2017.09.13/ Цагдаагийн ерөнхий газар, нөгөөдөр /2017.09.14/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?