Нүүр   /  

ЦЭРГИЙН АЛБАНААС ОРГОВОЛ ХОРИХ ХҮРТЭЛ ЯЛААР ШИЙТГЭДЭГ

2017-11-16  

Энэ удаад бид Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлд заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргийн ойлголтын талаар хүргэж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 28.5.1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч цэргийн албанаас оргон зайлах зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. 

Мөн хуулийн 28.5.2 дахь хэсэгт заасны дагуу “дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед” болон “офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Өөрөөр хэлбэл цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь тайван болон дайны, онц байдлын үед үйлдэгддэг бөгөөд үйлдсэн субьектүүд нь хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч нар байна.

Цэргийн тангараг өргөсөн цэргийн жинхэнэ алба хаагч нь олон хоног сараар ажил таслах явдал цөөнгүй гарч байна. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэргийн жинхэнэ алба хаагч анги, байгууллагын байрлалыг дур мэдэн орхин явсан, амралт, чөлөөгөөр яваад эргэж ирээгүй тохиолдлыг тухайн цэргийн алба хаагчийг цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй.

Жишээ нь : Дэслэгч Дорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 120 өдөр ажил тасалжээ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?. Дэслэгч Дорж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 120 өдөр ажил тасалсан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Учир нь дэслэгч Дорж өөрийн алба хааж буй анги, байгууллагын байрлалаа дур мэдэн орхин явж, улмаар ажилдаа эргэн ирээгүй энэхүү үйлдлийг цэргийн албанаас оргон зайлах шууд зорилго агуулсан гэж үзэх үндэслэлтэй. 

Цаашид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цэргийн алба хаагч /оргон зайлсан этгээд/-д цалин хөлс олгохгүй байх, цагийн бүртгэлийг сайтар хөтөлж хэвших зэргийг анхаарах. Мөн ажил тасалсан цэргийн алба хаагчийг сахилга хариуцлагаар буюу цэргийн дүрэм, ёс зүй, сахилгыг зөрчсөн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халах бус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

 

Эх сурвалж : ЗХЖШ-ын ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛИЙН ТАСАГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?