МОНГОЛЫН САГСЧИД ЕВРОП ТИВИЙН АВАРГЫГ ХОЖЛОО

2017-09-12  

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 /ФИБА 3х3/-ийн 2017 оны хамгийн сүүлчийн гранпри тэмцээн Тайпэй хотноо өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монголын Улаанбаатар Хангарьд баг өрсөлдсөн юм. Эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхсэн юм.

Хэсгийн хоёрдахь тоглолт нь хамгийн чухал, хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа.

Учир нь Латвийн Рига баг нь 2017 оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг юм. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ний  аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг  Дэлхийн 3 удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гранпригийн 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин босоо аваргуудыг буулган авч сенсаацийг тарьсан. Улмаар  Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан.

Ийм хүчирхэг Латвийн багтай Тайпэйгийн гранприд манай залуус тоглолоо. Тоглолт эхнээс хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг ээлжлэн авсан маш өрсөлдөөнтэй тоглолт болж эцсийн мөчид Монголын баг 16:17 харьцаатай Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо.

Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайваний багийн эсрэг хийж 22:06 харьцаатай хожин хэсгээсээ 1-р байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан.

Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, 2017 оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын 2-р байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг. Словений багтай гал гарсан ширүүн тоглолтыг хийж 17:18 харьцаатай хожигдон Тайваний гранпригийн 5-р байрт орлоо.

ФИБА 3х3-ийн мэргэжлийн топ багуудын өндөр түвшний сагсан бөмбөгийг үзүүлж, тоглолтын агуулга, чанарын хувьд дээд түвшинд, бүх нөөц бололцоогоо дайчлан сайн тоглосон гэдгийг онцлох нь зүйтэй.

ОУСБХ 3х3-д дэлхий даяар нийтдээ 543,995 тамирчин өрсөлдөж чансааны оноо цуглуулж байгаагаас манай тамирчдын ранк Тайваний гранприд 5-д орсноор нэлээдгүй өсч шилдэг 100-д орж ирлээ. Монголын шилдэг 10 тамирчны ранк:

Мөн манай улсын чансаа нийтдээ 144 орноос одоогоор 55-т явж байна.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?