ХАРУМАФУЖИ Д.БЯМБАДОРЖ ӨВДӨГ ШОРООДОЖ, ТЕРОНОФҮЖИ ЭХНИЙ ДАВААГАА АВЛАА

2017-09-13  

Японы мэргэжлийн сумогийн есдүгээр сарын тэмцээний макучи зиндааны гурав дахь өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнийг тэргүүлэн барилдаж буй их аварга Харумафужи Д.Бямбадорж өнгөрсөн сард озеки цолоо хураалгасан магиширагийн нэгд бичигдэж буй Котошогикутай барилдаж ёрикири мэхээр ялагдсан байна. Энэ сард качигоши хийгээгүй тохиолдолд цолоо хураалгах нөхцөлтэй барилдаж буй Теронофужи Ган-Эрдэнэ магиширагийн тэргүүн бөх Точиношиныг ялж тэмцээний эхний даваагаа авсан байна.

Монголын бөхчүүдээс комсүби Тамаваши Мөнх-Оргил Хокотофужиг, Ичиножо Ичинноров Ураг, Чиёошома Мөнхсайхан Кагаяагиг, Араваши Дөлгөөн Такаражүжиг, Такайнова Баасандорж Ишураг тус бүр ялсан байна.

Тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар Такайнова Баасандорж Такакейшо, Чиотайрю нар унаагүй тэргүүлж байна. Есдүгээр сарын башег их аварга Хакухо М.Даваажаргал, Какурью М.Ананд, Кисеносато нар өнжиж байгаа юм. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?