МЕССИ БУФФОНЫ ХААЛГАНД АНХ УДААГАА ГООЛДЛОО

2017-09-13  

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шинэ улирал өнгөрсөн шөнө эхэллээ. Тэмцээний “D” хэсэгт багтсан Испаний Барселона Италийн Ювентусыг “Камп Ноу” цэнгэлдэхдээ хүлээж авч 3:0-ээр бут ниргэж өнгөрсөн жил хожигдсон “даагаа нэхлээ”.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Дэлхийн шилдэг хослол Лионел Месси, Лиус Суарез нарын довтолгоо амжилттай болж Аргетинтин залуу Буффоны хаалганд анх удаагаа гоолдсон байна.

Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 69 дэх минутанд Ювентусын хамгаалагчдын дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Хорват хагас хамгаалагч Иван Ракитич чулуу болгож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Улмаар 69 дэх минутанд Месси энэ тоглолтын хоёр дахь гоолоо оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Энэ тоглолтод Ювентусээс Марио Манзукич, Сами Хедериа нар бэртлийн улмаас оролцоогүй. “D” хэсгийн нөгөө тоглолтод манай хойд хөршийн ЦСКА Португалын Бенфикаг 2:1-ээр буулгаж авсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?