Дэлхийн шилдэг тамирчин Нэемарыг эгнээндээ нэгтгэсэн Парис сен Жермейн клуб Аваргуудын лигийн эхний тоглолтоо Шотландын Селтикийн эсрэг хийж 5:0-ээр ялалт байгууллаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 19 дэх минутанд Нэемар өөрийн ур чадвараа гайхруулж тоглолтын тооны харьцааг нээсэн бол Монокагаас зээлээр тоглож буй Клайн Мбаффе 34 дэх минутанд багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.
Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөл 40 дэхь минутанд Эдисон Кованни торгуулын цохилтоос гоол оруулж тоглолтын хувь заяаг шийдсэн. Шийдвэрлэх хоёрдугаар үед Лустин өөрийн хаалгандаа гоол оруулж Кованни өөрийн хоёр дахь гоолоо бүртгүүлснээр тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна.
Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн
Манчестер Юнайтед 3:0 Базел Бенфика 1-ЦСКА Байрн Мьюнхен 3:0 Андерлехт Челси 6:0 Караба Олимпиакос 2:3 Спортинг Рома 0:0 Атлетико мадрид