ИСПАНИ БОЛОН СЛОВАНИЙ БАГУУД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-09-13  

Сагсан бөмбөгийн Европийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ өдөр Испаний болон Германий багуудын тоглолт Туркийн Истанбул хотноо болж 84:72-оор Испани ялж хагас шигшээд шалгарсан байна.

Тоглолтод Марк Газол 28 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч багаа хожилд хүргэхэд гол нөлөө үзүүлжээ. Түүнд ах Пау Газол нь 19 оноогоор тусласан юм. Германаас Деннис Шрөдер 27 оноо авч сайн тоглолт үзүүлсэн ч багийн бусад гишүүд хангалттай байсангүй.

Тоглолтын турш Испаний баг холын зайнаас 40 хувийн оновчтой довтолсон бол Герман 27,3 хувьтай довтолжээ. Шөвгийн наймын нөгөө тоглолт Горан Драгич ахлуулсан Словани, NBA-ийн залуу од Кристапс Порзингисоор хүчээ зузаатгасан Латвийн багуудын хооронд явагдаж Словани 103:97-оор хожиж хагас шигшээд шалгарсан байна.

Слованаас өнөө жил хорин настай залуу тамирчин Лука Донцис шилдэг тоглолт үзүүлж 18 оноо авсан бол багийн ахлагч Горан Драгич 28 оноо 8 оновчтой дамжуулат бүртгүүлсэн байна. Харин Латвиас Порзингис 34 оноо авсан ч баг нь ялагдаж тэмцээнийг орхисон юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?