“КАВАСАКИЙН ӨВЧНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ТАРХВАР СУДЛАЛЫН СУРГУЛТ СУДАЛГАА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-09-13  

 

Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар зүйн үндэсний сургалт” өнөөдөр АШУҮИС дээр эхэллээ. Тус сургалтыг Япон улсын “Кавасаки өвчин” судлалын үндэсний төвийн эрдэмтэд удирдан явуулж байгаа бөгөөд 21 аймаг, улсын эмнэлгүүдийн хүүхдийн эмч нар сургалтанд оролцож байна.

Сургалтыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлэхдээ: Кавасакийн өвчнийг анх 1967 ОНД ЯПОН улсад илрүүлсэнээс хойш эдүгээ дэлхий даяар уг өвчний шинэ тохиолдлууд тасралтгүй нэмэгдсээр байгаа төдийгүй, Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн зүрх судасны олдмол гажиг, зүрх судасны шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Гэвч   одоогоор манай орны хүүхдийн эмч нарын дунд энэ өвчний талаарх мэдлэг, МЭДЭЭЛЭЛ хомс байгаа бөгөөд буруу оношлогдох  буюу  оношилж  чадахгүйн улмаас тохирсон эмчилгээ хийгдэхгүй байх, улмаар хүндрэх, нас барах аюултай байгаа юм.  Мөн дотооддоо оношлогдож чадаагүй улмаас гадагшаа явж оношлуулж, эмчлүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсаар байна. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхим Монголын Кавасакийн Өвчин Судлалын Нийгэмлэг, Япон улсын Кавасакийн Өвчин Судлалын Нийгэмлэгтэй хамтран “Кавасакийн өвчний үндэсний сургалт-судалгаа”-г 2005, 2008 онуудад зохион байгуулан, үндэсний судалгааг хийж Монгол улс дахь Кавасакийн өвчний анхны тохиолдлуудыг илрүүлэн мэдээлж байсан юм. Судалгаагаар 20 орчим тохиолдол тодорхойлогдсон.Түүнээс хойш 10 орчим жил энэ өвчний талаар сургалт, судалгаа хийгдэлгүй өдийг хүржээ. Кавасакийн өвчний талаар төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараахь сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй бөгөөд  мэргэжил дээшлүүлэх, кредит сургалтаар мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын хэмжээнд тархвар судлаачид, хүүхдийн эмч нарыг олон улсын стандарт удирдамжийн хүрээнд Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээнд сурган, кавасакийн өвчнийг илрүүлэх үндэсний судалгааг хэрэгжүүлэх хүний нөөцийг чадавхижуулах, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг сайжруулах, оношлогоо эмчилгээний олон улсын стандарт технологийг нэвтрүүлэх зорилгын хүрээнд сургалтыг эхлүүлж байна. Япон улсын Кавасакийн Өвчин Судлалын Нийгэмлэг, Жичигийн Анагаахын Их Сургууль, Тохогийн Их Сургууль, Доккиогийн Их Сургуулийн эрдэмтэн судлаач, профессор багш нар, хамтран ажилаж буй ЭМЯ, ДЭМБ, сургалтыг зохион байгуулж буй АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн Тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье гэлээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?