МОНГОЛЫН НАЙМАН ТАМИРЧИН ЯКУТАД ЗОДОГЛОНО

2017-09-14  

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болно. 10 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Занданбудын Занабазар (Арслан), 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъяабазар (Хангарьд), 86 кг-д Баатарын Нямбаяр (Ирээдүй), 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга) нарын найман тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Түүнчлэн олон улсын гуравдугаар зургийн шүүгч Паламдоржийн Батбаатар тус тэмцээнийг дэнслэх юм. Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнээс 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?