”ХҮНД ӨВЧТӨНИЙ АМЬСГАЛЫН ЗОХИОМОЛ ДЭМЖЛЭГ, АМЬСГАЛЫН ЗАМЫН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО

2017-09-14  

 

“Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар мэдлэгийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, өвчтөний тусламж үйлчилгээг чанар, аюулгүй байдлаар ханган ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг,  амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, семинарыг 2017.09.13-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгууллаа.

Дэлхийн улс орнуудын эрчимт эмчилгээний 412 тасагт хийсэн судалгаагаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн 39%-д амьсгалын зохиомол дэмжлэгт эмчилгээ шаардлагатай байдаг ба өвчин эмгэгийн эзлэх хувь, амьсгалын замын цочмог дутагдал (66%), уушгины архаг бөглөрөлтөт өвчний сэдрэл (13%), ухаангүй байдал (10%) болон мэдрэл-булчингийн эмгэг (10%) байдаг байна.  Эдгээр эмчлүүлэгчдийн амьсгалын зохиомол дэмжлэгийн үргэлжлэх дундаж хоног нь 7 хоног байдаг ба  эндотрахейл гуурстай 75%, трахеостомын гуурстай 24%, маскаар шууд бус амьсгалын дэмжлэг 1% -ыг тус тус эзэлдэг байна. Иймд амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламжийг  цогцоор нь шийдэж өвчтөний аюулгүй байдлыг хангахад сувилагч мэргэжилтэнд мэдлэг, чадвар эзэмшүүлж, тусламж үйлчилгээг үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх нь сувилахуйн тусламжийн нэн тэргүүнд тавигдах асуудал тул энэхүү сургалт, семинарыг зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтанд хот, хөдөөгийн 28 эмнэлгийн 206 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож харилцан мэдээлэл,  туршлага солилцох, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шинэ мэдлэг мэдээллүүд олж авсан үр өгөөжтэй сургалт боллоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?