ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН БҮРТГЭЛ,ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

2017-09-15  

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс бүсийн улс орнуудын вакцин, биобэлдмэлийн зохицуулалтыг хангаж ажилладаг Эмийн зохицуулалтын үүрэг бүхий яам, байгууллагын үйл ажиллагаанд 2013 онд үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүнд үндэслэн эмийн зохицуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь зүйтэй гэж үзэн Филипин, Камбожи,  Лаос, Монгол, Вьетнам зэрэг 5 оронд  эмийн зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшинд болон хэрэгжүүлэх түвшинд ажиллаж буй боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг Солонгосын Засгийн газраас тухайлбал БНСУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын яам санхүүжүүлэх бөгөөд нийт 5 /2015-2019/ жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэлгээний дүнд эмийн зохицуулах үүрэг бүхий боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх дотоод, гадаадын сургалтад хамруулах чиглэлээр төслийг олгосон.

Хамгийн гол зорилго нь эмийн бүтээгдэхүүн түүний дотор вакцин биобэлдмэлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад улсын бүртгэлд бүртгэх явдал нэн чухал бөгөөд, бүртгэлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв хүргэх нь эмийн зохицуулалтын үндсэн үүргийн нэг. Эмчилгээ, оношлогоонд хэрэглэж буй эм, вакцины бүртгэлийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчинг эмийн мэргэжилтэнд хүргэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх юм. Ингэсэнээр Эм, вакцины бүртгэл, хэрэглээтэй холбоотойгоор ажилладаг эмийн мэргэжилтнүүдийн вакцин биобэлдмэлийн чанар, аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болно. Мөн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүд ДЭМБ-аас баримталж буй сүүлийн үеийн бодлого, мэдээлэлтэй болно. Түүнчлэн эм, вакцин, биобэлдмэлийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт сайжирах ач холбогдолтой.

 

 

ЭХ СУРВАЛЖ :ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?