Испаний Реал мадрид клуб шилдэг хагас хамгаалагчийн нэг Искотой 2022 он хүртэл гэрээгээ сунгасан байна. Сонирхолтой нь түүний гэрээг чөлөөлөх мөнгөн дүн нь 700 сая евро гэж тусгасан юм. Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Барселона Барзил довтлогч Нэемарын гэрээг 200 сая еврогоор чөлөөлж Парис сен Жермейн худалдаж авсан юм.
Испани хагас хамгаалагч Иско 2013 онд эзэн хааны багийн бүрэлдэхүүнд нэгдэж 130 тоглолтод оролцож 25 гоол оруулсан. Тэрээр Испаний шигшээ багт 22 тоглолтод оролцож зургаан удаа гоолдсон байна.