ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОН ТЭРГҮҮТЭЙ АРМИЙН ЕСӨН ТАМИРЧИН ЛИТВЫГ ЗОРИЛОО

2017-09-16  

2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Литвын Клайпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор эх орноосоо мордов.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Монгол Улсын "арми"-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байв.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?