Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн сүүлийн тоглолт ОХУ болон Сербийн багуудын хооронд явагдаж Серб 87:79-өөр илүүрхэж шигшээд шалгарлаа. Энэ улирлаас эхлэн “Сакраменто Кингс”-д хүчин зүтгэхээр болсон Богдан Богдонович шилдэг тоглолт үзүүлж 24 оноо, дөрвөн оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Марионович 18 оноогоор багтаа тусалжээ.
Харин Оросоос Алексей Швед 26 оноо түүж багаа тэргүүлсэн ч баг нь ялагдсан байна. Энэ өдөр Сербүүд багаараа дундын зайнаас 70 хувьтай довтолсон юм. Тэд тэмцээний аваргын төлөө маргааш Словенийн багтай өрсөлдөнө.
О.ДАШНЯМ