Английн премьер лигийн тавдугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Лигийг дөрвөн тойргийн дараах байдлаар оноо авч амжилгүй үргэлжлүүлж байсан Бөрнмут энэ удаа Брайтоныг талбайдаа хүлээн авч 2:1-ээр хожиж эхний оноогоо халаасласан байна.
Тоглолтын эхний үе хуурай тэнцээгээр өндөрлөж хоёрдугаар үеийн 55 дахь минутанд зочдоос Паскаль гоолдож тооны харьцааг нээсэн. Гэсэн ч “Интоор”-уудаас Эндрю Сөрмэн, Жермэн Дефо нар гоол оруулж багтаа гурван оноо авчирсан юм. Ингэснээр Бөрнмут гурван оноотой хүснэгтийн арван есдүгээрт бичигдэж эхлэсэн бол Брайтон таван оноотой таван оноотой арвандөрөвдүгээрт жагсаж байна.