БӨХИЙН СПОРТ “ПАРИС-2024” ОЛИМП ХҮРТЭЛ ҮЛДЭХЭЭР БОЛЛОО

2017-09-18  

Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган есдүгээр сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болж, 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан бөхийн төрөл ямартаа ч сүүлийн хоёр олимпод үлдэхээр болоод байна. “Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон Америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна. Гэхдээ үүнийг 2021 онд ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?