Сагсан бөмбөгийн 2017 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ удаа Словений баг Сербийг үндсэн цагт 93:85-аар хожиж цом өргөсөн байна. Слований багаас багийн лидер Горан Драгич 35 оноо авч тоглолтын шилдгээр шалгарсан бол Препелич 21 оноогоор багтаа туслажээ.
Харин Сербийн багаас Богданович 22 оноо авч багаа тэргүүлсэн ч холын зайнаас 11 шидэж ердөө хоёрыг нь оноо болгосон байна. Тоглолтын турш Словений баг 56.8 хувьтай довтолсон бол Серб 53.3 хувийн амжилттай довтолсон юм.
О.ДАШНЯМ