ДӨНГӨЖ ТӨРСӨН ИХЭР НЯРАЙД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХТАЙ АДИЛТГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЛАА

2017-09-18  

 

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 09 сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болсон билээ. Ихэр охидод "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймагт анх удаагийн тохиолдол юм. Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад туслалцаа үзүүлсэн, удирдан чиглүүлсэн ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон, нярай судлалын тасгийнхан, хийх нөхцөл бололцоогоор хангасан  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олонд талархлаа илэрхийлье.

 

 

Эх сурвалж : ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нараа:Эмч нартаа маш их баярлалаа. 2017-09-18
зочин:хүний амь насыг дээдэлж, ажилдаа хариуц****тай хандаж энэхүү хүнд мэс заслыг амжилттай хийсэн хамт олонд баяр хүргэе! 2017-09-19
Эмч:Үнэхээр бахархалтай, баяр хүргэе 2017-09-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?