ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГУУДЫН ТЭМЦЭЭНД МУГТ Д.МӨНХБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2017-09-18  

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Барселонагийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл энэ онд Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд МУГТ Д.Мөнхбаярын санаачилсан олимп дэлхийн аварга тамирчдын нөхөрсөг тэмцээн явагдлаа.

Тэмцээнд Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр, олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд МУГТ Д.Мөнхбаяр 192 оноогоор түрүүлж, Сербийн тамирчин олимп дэлхийн аварга Ясна Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мундаг хүн мундаг л байх юм даа. 2017-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?