О.ХАНГАЙ ХАРЦАГА ЦОЛОО ТҮРҮҮГЭЭР МЯЛААЛАА

2017-09-18  

Монгол бөхийг Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн өдөр, “Безкон Аудит” компаний 15 жилийн ойн нэрэмжит намрын улирлын нээлтийн барилдаан Ням гарагт “Монгол бөхийн өргөө”-нд явагдлаа. Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан 240 бөх барилдаж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн харцага Б.Зоригтбаатар нар шалгарсан. Барилдааны зүүний манлай улсын арслан Р.Пүрэвдагва зургаагийн даваанд улсын начин Д.Анарыг хүлээн авч хөмрүүлж унасан бол шинэ заан Н.Жаргалбаяр аймгийн заан Э.Энх-Амгаланд дунгуйлдуудж татуулаад өвдөг шороодсон байна.

Дараагийн барилдаан энэ сарын 23-нд болох юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?