“ДЭРЭН” СҮҮЛИЙН ДӨРВӨН ТОЙРГООС 12 ОНОО АВЛАА

2017-09-19  

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 16-р тойргийн тоглолтууд явагдлаа.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн доош унахгүйн төлөө хариуцлагатай тоглолтуудыг хийж буй “Хоромхон” энэ удаа “Дэрэн”-ийн залуустай таарсан юм. Сүүлийн гурван тойрогт хожил авсан “Дэрэн”-ийн залуу тоглогч Т.Хаш-Эрдэнэ 20 дахь минутад гоол оруулж тооны харьцааг нээсэн. Нэгдүгээр үе энэ үр дүнгээр өндөрлөж шийдвэрлэх хоёрдугаар үетэй золгосон. Хоёрдугаар үеийн 78 дахь минутад “Дэрэн”-ийн Армен довтлогч Давит Гандилиан багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Гэсэн ч Хоромхон амар бууж өгөхийг хүссэнгүй. Тоглолтын төгсгөлд тооны харьцааг 1:2 болгон ойртуулсан. Харамсалтай нь тэдэнд тоог тэнцүүлэх хугацаа үлдсэнгүй 1:2-оор өндөрлөж “Дэрэн” энэ улиралд “Хоромхон”-ыг хоёр удаа буулган авав.

Лигийг 16 тойргийн дараах байдлаар Эрчим 36 оноотой, Улаанбаатар сити 32 оноотой Атлетик 220 28 оноотой тэргүүлж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?