“УВС НУУР ЦОМ”-ЫГ УЛСЫН ГАРДИ Ө.БАТ-ОРШИХ ХҮРТЛЭЭ

2017-09-19  

Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын 70 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Ойн баярт зориулсан тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит 'Увс нуур цом”-ын барилдаан гурван өдрийн турш тус аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд болж өндөрлөлөө.

Барилдаанд Тува, Швейцар зэрэг орнуудаас бөхчүүд ирж зодоглосон юм. Хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглож хоёр давсан шилдэг 32 бөхийг тойргоор барилдуулжээ. Тус барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Ө.Бат-Орших 30 даваа нэг унаатайгаар түрүүлсэн бол улсын арслан Н.Батсуурь 29 даваа, улсын аварга С.Мөнхбат 29 даваатайгаар удаалсан байна.

Мөн дөрөвдүгээр байранд аймгийн хурц арслан Н.Золбоо, тавдугаар байранд улсын заан Б.Соронзонболд, зургадугаар байранд Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарчээ. Түрүү бөхийг шилжин явах цом, 5000 доллараар байлсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?