БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-19  

Баянгол дүүргийн Эрүүл  мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны чиглэлд шинээр “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийг 18 эмч, мэргэжилтэнтэй, хагалгааны 2 өрөө бүхий 25 ортой мэс заслын тасгийг нээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүний нөөцийг чадавхижуулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт УГТЭ-ийн Удирдлагууд, холбогдох эмч, мэргэжилтнүүд  болон Ерөнхий мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн төлөөллүүд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүдтэй оролцож цаашид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн шинээр байгуулагдсан “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, туршлага солилцох, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиглэлээр санал солилцон хэлэлцэв. 
Цаашид УГТЭ-ийн зүгээс БГД-ийн ЭМТөвийн мэс заслын тусламж үйлчилгээг эхлүүлэх, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад нь лавлагаа шатлалын үүргийн хүрээнд мэргэжил арга зүйн бүхий л дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?