МОНГОЛЫН ТАМИРЧИД “УУРХАЙЧДЫН ЦОМ” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО

2017-09-20  

Чөлөөт бөхийн “Уурхайчдын цом” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд ОХУ-ын Кемеровод болно.

2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга, 65 кг-д Чойдогжамцын Жамсранжав , 70 кг-д Цэрмаагийн Чингэс, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ гэсэн таван тамирчин оролцохоор эх орноосоо мордов.

Эднээс Т.Түвшинтулга, Ц.Чингэс, О.Үйтүмэн нар Якутад болох Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглохоор цааш явах юм. “Уурхайчдын цом” тэмцээнд түрүүлсэн гадаадын шилдэг бөхийг 100 грамм алтаар шагнах бол дотоодын шилдэг бөхийг уламжлал ёсоор “Тоёота” маркийн автомашинаар байлдаг.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?