ШАРГАЛЖУУТ ТОСГОН ЭРҮҮЛ МЭНД ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛЛОО

2017-09-21  

 

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Монгол Улсын гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Эрүүл мэндийн төвийн нээлт боллоо. Энэхүү нээлтийн ёслолын арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  мөн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга  болон холбогдох албан тушаалтан, иргэд оролцлоо. Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулсны 26 жилийн ойн өдөр шинэ барилгын нээлтийг хийж байгаа нь тэмдэглүүштэй гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тодотгов. Тэрбээр шинэ барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах стандарт, үзүүлэлтийг хангасан гэдгийг онцолж, Шаргалжуут тосгоны иргэд Эрүүл мэндийн энэ төвдөө эмчлүүлж, эдгэрэх боломжтой болж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

 Тус тосгоны Эрүүл мэндийн төв 1991 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд өдгөө ЭМЯ-ны стандартад нийцсэн шинэ барилгатай болж, үйл ажиллагаагаа ийн өргөжүүллээ. Тус төвийн хамт олон сүүлийн 15 жилд эх, таван жилд нярайн эндэгдэлгүй ажиллажээ. Цаашид лаборатор бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж буйг тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сайнбаяр хэллээ.

Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Ингэснээр Шаргалжуут тосгонд оршин суудаг 1400 гаруй иргэн болон их, бага Шаргалжуутад амарч буй 600-700 хүнд яаралтай түргэн тусламж, нэгдүгээр шатлалын үзлэг эмчилгээг хүргэх боломжтой болсон байна.

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт улсын болон салбар яамны хөрөнгө оруулалтаар энэ онд хэд хэдэн сумд эмнэлгийн шинэ барилга барьж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, нийлүүлэлт зэрэг олон ажлыг хийжээ.  Тухайлбал,   20 сумаас 15-ын Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн автомашиныг шинэчилсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр хэдхэн хоногийн өмнө хоёр хүнд мэс засал амжилттай хийж гүйцэтгэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?